УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эдийн засгийн тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Уг зээлээр цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Одоогоор нийтдээ 18 салбар үйл ажиллагаа явуулж байна. Дараа нь 19 дэх нь, 20, 21 дэх нь аль салбар байх вэ, халдвар тархаахгүй байх нөхцөл байдлыг хэрхэн хангах вэ гэдэг бэлтгэл ажил хийгдэж байх ёстой. Бүгдийг нь тас хориод асуудал шийдэгдэхгүй гэдэгтэй бид бүгд санал нэг байна.
Энэ бол ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй хамаагүй зээл. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авахаар ОУВС-тай тохирсон байсан. Үүнээсээ өмнө Японтой тохирсон байсан. ОУВС-гаас 280-аад сая ам.долларыг л авсан. Үлдсэнийг нь аваагүй байгаа.
Энэ зээлийг зөвхөн ковидтой холбоотой асуудалд зарцуулна. 2020 оны 4-10 дугаар сарын хооронд авч хэрэгжүүлсэн ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртлэх борлуулалтын орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ.
Ханшийн эрсдлийг зохицуулж байгаа. Монголбанктай гэрээ байгуулан ажиллаж байна" гэв.