Саяхан Оном сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг БНСУ-аас 18 тэрбум төгрөгийн үнэ бүхий ажилладаггүй төхөөрөмжүүдийг авчирч эмнэлгийн байгууллагуудад шахсан гэж мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тайлбар өглөө.
Тэрбээр "Д.Наранбаатарын юу яриад байгааг би ойлгоогүй. Чанарын шаардлага хангаагүй оношлуур ердөөсөө байхгүй. Одоо хэрэглэж байгаа оношлуурууд бүгд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн. 18 тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийн худалдан авалт намайг сайд болсноос хойш хийгдээгүй. Дэлхийн банкнаас явсан "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд зургаан сая ам.долларын програмыг ярьсан юм болов уу гэж би ойлголоо. 2018 онд цахим програм худалдан авах тендерийн хороо байгуулагдсан ч 2019 онд өөрчлөгдсөн. 2020 оны зургадугаар сард сонгон шалгаруулалт нь болж дууссан. Миний хувьд 2020 оны долдугаар сард сайд болсон.
Д.Наранбаатар ямар зорилгоор намайг үүнтэй хамаатуулж, гүтгээд байгааг ойлгохгүй байна. Түүнийг шалгах ёстой хууль хяналтын байгууллагад нь шалгуулна” гэлээ.