Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 18-аас доош градусын согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Согтууруулах ундаатай холбоотой асуудлаар нийслэлийнхэн ярилцсан. Энэ үеэр 18-аас доош градустай буюу спиртийн агууламж багатай согтууруулах ундааг худалдаалахыг Хотын дарга Д.Сумъяабазар дэмжсэн" гэлээ.
Мөн Шадар сайд Я.Содбаатар ярихдаа "Бидэнд өгсөн мэдээллээр сүүлийн үед хууль бус архины худалдаа буюу шагаар архи худалдаалах, стандартын бус буюу Азийн чоно шиг үйлдэл ихээр нэмэгдэж байгаа. Тийм учраас градус багатай согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрөх асуудлаар ярилцсан. Дайны хажуугаар дажин гэгчээр иргэд олноороо архины хордлогод орох эрсдэл өндөр байна" гэв.