Цагдаагийн алба хаагчид өчигдөр буюу бямба гарагт 80 хүн эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 иргэнийг саатуулав. Түүнчлэн энэ өдөр нийт 648 гомдол мэдээлэл тус байгууллагад иржээ. Үүний 45 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байсан бол олон нийтийн газар танхайрах, биеэ зүй бусаар авч явсан гэх 62 гомдол бүртгэсэн болохыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.