COVID-19-ийн халдвар авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн 24 цагийн дотор ХӨСҮТ-ийн клиникээс долоон хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 784 байна. Үүнээс эдгэрсэн 354 , ажиглалтад 31, гэрийн ажиглалтад нэг, ажиглалтын хугацаа дууссан 322 хүн байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 254 хүнээс маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 26, хөнгөн 222 хүн байгаа. Эдгээрээс маш хүнд хоёр хүн 56, 74 настай. Харин Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 167 хүнээс маш хүнд дөрөв, хүнд нэг, хүндэвтэр 45, хөнгөн 117 хүн бий" гэлээ.