Архангайн Батцэнгэл болон Ихтамир сумд хатуу хөл хорио тогтоож, 0 зогсолт хийснийг аймгийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэв. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр сумд хатуу хөл хорио тогтоож, орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 1-нийг хүртэл хаалаа. Учир нь Батцэнгэл сумд нууцаар очсон гэх "Ковид-19" цар тахлын халдвартай иргэний ойрын хавьтал болох гурван иргэн Ихтамир суманд очсон аж. Тиймээс тэднийг тусгаарласан байна. Гэхдээ тэдний шинжилгээний эхний хариу сөрөг гарчээ.