Иргэд, ААН-үүдэд хэрхэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, банкны зээлийн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Хөл хориог 14 хоног сунгасан шийдвэрийг Засгийн газар гаргалаа. УБ хотод 9, Сэлэнгэд 3 батлагдсан тохиолдол гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 255 ойрын хавьтал, дам буюу болзошгүй хавьтал нь 5300 орчим байна. 4200 орчим болзошгүй тохиолдлыг ирүүлээд байна.
Ерөнхий сайд үүрэг өгсөн. Сангийн сайд, Монгол банкны хамтарсан ажлын хэсэг гарсан. Ирэх лхагва гараг гэхэд эдийн засагт гарч буй хохирлыг хэрхэн хохирол багатай даван туулах судалгаа хийж эхэлсэн. ААН-ын түрээс, банкны зээл, ЖДҮ, хөдөлмөр эрхлэлт гэх мэт бүгдийг судалж байна. Улсын төсөв амаргүй байгаа ч хүүхдийн мөнгө зэргийг тасалдалгүй өгч байна. Ирэх лхагва гарагт дорвитой шийдвэр гарна" гэлээ.