Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 453 сорьцод шинжилгээ хийхэд 452 хүнээс вирус илэрээгүй. Харин нэг иргэнээс коронавирус илэрлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 11 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн долоон хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн нь хүндэвтэр байна.