Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Сүүлийн гурван өдрийн турш улсын хэмжээнд 1,749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ нь есдүгээр сарын 17-нд Алтанбулгийн боомтоор орж ирсэн нэг тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 312 боллоо.
Үүнээс 302 нь эдгэрч, 286 хүний тандалт, судалгаа нь дууссан. Гэрийн ажиглалт болон сувилалд тус бүр найман хүн байна. Харин ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна. Үүнээс долоо нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна" гэлээ.