ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори нийт 401 сорьцод шинжилгээ хийхэд НЭГ ИРГЭНЭЭС коронавирус ИЛЭРСЭН байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 312 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн гурван хүний биеийн байдал хүндвэртэр, долоон хүн нь хөнгөн байна.