Өнөөдрөөс хэлэн бүх музейг хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун баталжээ. Уг тушаалд төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар өнөөдрөөс эхлэн 18 хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болсон байна.
Ташрамд дурдахад, 2018 онд "Музейн нээлттэй өдрүүд"-ийг долоо хоногийн турш орон даяар иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэн, танилцуулж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байгаа аж.