МЭӨ 404 оны энэ өдөр Пелопоннесын I дайн (Афин ба Спартын эвслийн зэвсэгт зөрчил) дуусжээ.
1152 оны энэ өдөр I Фридрих Барбаросс Германы хаанд өргөмжлөгджээ.
1386 оны энэ өдөр Польшийн хаан ширээнд Владислав II Ягело заларчээ.
1461 оны энэ өдөр Английн Сарнайн дайн: VI Генрих хааныг түүнийг үеэл хаан ширээнээс нь түлхэн унагаажээ. Хожим өөрөө IV Эдуард хаан болжээ.
1665 оны энэ өдөр Англи Нидерландад дайн зарлажээ. Англи-Голландын II дайн эхлэв.
1715 оны энэ Парист өдөр борооны эвхдэг шүхэр гарчээ.
1789 оны энэ өдөр АНУ-ын Үндсэн хууль батлагджээ.
1807 оны энэ өдөр Франц болон Перс улс Финкенштейн гэрээ байгуулснаар Их Британи, Оросын эсрэг Франс-Персийн холбоотны үндсийг тавьжээ.
1848 оны энэ өдөр Францын үндэсний Ассамблей нээгджээ.
1896 оны энэ өдөр “Daily Mail” сонины анхны дугаар гарчээ.1
1904 оны энэ өдөр Панамын сувгийг барьж эхэлжээ.
1924 оны энэ өдөр Парист VIII Олимпын наадам эхэлжээ.
1933 оны энэ өдөр Франклин Рузвельт АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч болжээ.
1974 оны энэ өдөр “People” сэтгүүл анх "People Weekly” нэртэйгээр хэвлэгдэн гарчээ.
1979 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчер болжээ.
1976 оны энэ өдөр Умард Ирландын Үндсэн хуулийн конвенц татан буугджээ. Лондон Умард Ирландыг шууд захирах болов.
1977 оны энэ өдөр Румынд газар хөдлөлт болж 1500 гаруй хүн амь үрэгджээ.
1980 оны энэ Зимбабвед болсон сонгуулиар Роберт Мугабе ялалт байгуулж Зимбабвегийн анхны хар арьст Ерөнхий сайд болжээ.
2001 оны энэ өдөр Би-Би-Си телевизийн байрны өмнө бөмбөг дэлбэрчээ. Уг террорист халдлагыг Ирландын хувьсгалт арми үйлдсэн гэж үзжээ.
2009 оны энэ өдөр Олон улсын Эрүүгийн шүүх Суданы ерөнхийлөгч Омар Хасан ал-Баширийг Дарфур хотод дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах захирамж гаргажээ.
2018 оны энэ өдөр Английн Солсбери хотод Оросын тагнуулын албаны ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин “Новичок” нэртэй бодисонд хорджээ. Эл хэрэг олон улсын дипломат дуулиан үүсгэжээ.