Канадын Шинэ Шотланд мужид цагдаагийн хувцас өмссөн этгээд гал нээсний улмаас нас барсан хүний тоо 17 хүрсэн тухай тус улсын цагдаагийн газрын дарга Бренду Лаки мэдээлэв. Өмнө нь дээрх хэргийн улмаас 13 хүн амиа алдсан гэж CBC News суваг мэдээлсэн юм. Бренду Лакигийн мэдэгдэж буйгаар мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд гэмт этгээд Шинэ Шотланд мужийн хэд хэдэн хотод гал нээсэн учир амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж. 51 настай Гэбриел Уортман гэгч эрэгтэй Ням гарагийн шөнө Порталик хотод, дараа нь өөр хэд хэдэн сууринд хүмүүс рүү гал нээсэн байна. Уг этгээд цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, эргүүлийн машинаар явж байсан боловч хууль сахиулах байгууллагын ажилтан биш байжээ. Гэмт этгээдийг баривчлах ажиллагаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Канадын эзэн хааны морьт цагдаагийн албаны нэг ажилтан амиа алдаж, нэг цагдаа шархадсан байна. Гэмт этгээдийг баривчлах ажиллагааны явцад устгасан байна.