ОХУ-ын Буриадын БНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 54 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойш амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн 203 өвчтөн, коронавирусийн халдвар авсан 49 өвчтөн эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс “COVID-19”-өөр халдварласан 11 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Тус улсад халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан 2188 хүнээс шинжилгээ авсан бөгөөд 8 хүнээс халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Одоогоор тус улсад халдварын улмаас нэг иргэн нас бараад байна.