Дэлхий нийтийг түгшээж буй шинэ коронавирусийн халдварын улмаас энэ зун Японы Токио хотноо зохион байгуулагдах Олимпын наадмыг 2021 он хүртэл хойшлуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Олон улсын олимпын хорооноос олимпын наадмын товыг зарлалаа.
Тодруулбал, Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Олимпын наадам зохион байгуулах хороо зөвлөлдөж “Токио-2020” Зуны олимпын наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.