Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн тархалтын энэ цаг үед иргэд, аж ахуй нэгжийн бизнесийг дэмжих чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-р сарын 1-ний өдөр хүртэл аж ахуй нэгж, компаниудын нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэлээ,
- 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй,
- 6 сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжүүдээс орлогын албан татвар авахгүй,
- Орлого нь буурч байгаа байгууллагад ажилладаг ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийг мөнгөн тусламж олгоно,
- Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдад 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар даана,
- Хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр 18 хүртэлх насны хүүхэд бүр сар бүр 30 мянган төгрөг авна,
- Дэлхийн зах зээлд шатахууны үнэ унаж байгаатай холбогдуулан 4 сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулна.