Коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцжээ.
Абэ Шинзо “Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Олимпын наадмыг 1896 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүхэн нэг ч удаа хойшлуулж байгаагүй аж. Харин Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үе буюу 1916, 1940, 1944 онуудад цуцалж байжээ.