ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр" Сүүлийн 24 цагийн дотор COVID-19 халдварын 24247 шинэ тохиолдол бүртгэгдлаа. Ингэснээр нийт 234073 болж, нас баралт хоногт анх удаагаа 1000 давж, нийт 9840 хүн нас барлаа.
Итали улсад хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, 627 хүн нас барсан. Тус улсад одоогоор 4032 хүн нас бараад байна. Энэ нь коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн Хятад улсад нас барсан хүний тооноос давсан үзүүлэлт юм.
Нас баралтын хувь нь өнөөдрийн байдлаар Италид 8.3 хувь, Иранд 7 хувь байхад Германд бага буюу 0.1 хувьтай байна.
Анх дэгдэлт эхэлснээс хойш Хятад улсад дотоодоос халдвар аваагүй хоёр дахь хоног боллоо. Энэ нь ямарч хүнд нөхцөлийг эргүүлж болдгийг харуулж, улс орнуудад итгэл өгч байна. Коронавирусийн халдвар өндөр настнуудад хүнд тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн дийлэнхийг 50 хүртэлх насныхан эзэлж байна.
Вирусийн генетикийг дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа анхны хүн 2 хоногийн өмнө вакцины туршилтад орсон нь ШУ-ы өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна гэсэн ДЭМБ-ын мэдээллийг хүргэлээ.