Дэлхийн хамгийн алдартай порно сайт болох "PornHub" хөл хорионд ороод байгаа Итали улсын иргэдэд зориулан премиум үйлчилгээгээ үнэгүй болгожээ.
Учир нь энэ сарын 10-ны өдөр Италийн Засгийн газар өвчлөл ихтэй мужуудын оршин суугчдыг гудамжинд гарахыг хориглох шийдвэр гаргасан юм. Тус сайтын хувьцаа эзэмшигчид дээрх шийдвэрийг сонсоод ийм арга хэмжээ авсан гэнэ.
“Аймшигт вирусийн улмаас олон хоногийг гэртээ өнгөрүүлж байгаа италичуудад бид туслахыг хүссэн” хэмээн тус сайтын мэдэгдэлд дурджээ.
Мөн PornHub сайт ModelHub платформоосоо орж ирэх орлогоосоо тодорхой хувийг италичуудад хандивлахаар болсон гэнэ. Үүнээс өмнө тэдний гол өрсөлдөгч xHamster сайт анх ийм санаачлагыг гаргаснаар хандалт нь 22 хувиар өссөн аж.