БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян COVID-19 коронавирусыг АНУ-ын цэргийнхэн Ухань хотод авчирсан хэмээн үзэж буйгаа өөрийн Твиььер хуудсандаа бичжээ. Тэрбээр АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн (CDC) дарга Роберт Рэдфилдийн ханиад гэж оношлогдсон байсан Америкийн цэргийнхэн коронавирусийн улмаас нас барсан тухай ярьсны дараа энэ дүгнэлтэндээ хүржээ. “АНУ-д анхны тохиолдол хэзээ гарав? Хэдэн хүн халдвар авав? Тэдгээр хүмүүс ямар эинэлэгт хэвтэж байв? . . .Чухамхүү Америкийн цэргүүд тахлыг Уханьд авчирсан байж болзошгүй. Шударга бай! Мэдээллийг дэлгэ! АНУ бидэнд бшгдийг тайлбарлах ёстой! ” гэж тэрбээр бичсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллэр дэлхий даяар 123 мянга хүн коронавирусийн халдвар авжээ. Хятадад тархалт бараг зогсож байгаа ч вирус бусад улс оронд хурдтай тархаж байна.