Москвад халдварт өвчний шинэ эмнэлэг барьж эхэлжээ. Энэ тухай Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна. "Бид коронавиустэй тэмцэх хүчин чармайлтаа улам нэмэгдүүлэх болно. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд бид халдварт өвчний шинэ эмнэлэг барьж эхэллээ” гэж хотын дарга хэлжээ. Эмнэлгийг Шинэ Москвад (Москва хотын өргөтгөсөн шинэ нутаг дэвсгэр) барих бөгөөд түргэн угсардаг хэд хэдэн барилгаас бүрдэх юм байна. Эмнэлгийг 750 өвчтөн хүлээн авах чадалтай гэж тооцоолжээ.