Бразилын Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийттэй харилцах албан дарга Бабио Вайнгартен АНУ-аас ирээд коронавирусээр халдварласан тухай Folha сонин мэдээлжээ. Эх сурвалжийг дурдсанаар тэрбээр Бразилын Ерөнхийлөгчийг АНУ-д хийх айлчлалын үеэр Доналд Трамптай уулзсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нарын хажууд зогсож буй зургийг тэрбээр өөрийн Instagram-д нийтэлсэн байна. Бабио Вайнгартен АНУ-аас эргэж ирээд коронавирусийн халдварын шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Тэрбээр одоогоор гэртээ тусгаарлагдсан аж. Бразилын зарим хэвлэлүүд Ерөнхийлөгч Жаир Болсонаруг коронавирусаар халдварласан гэж мэдээлсэн нь ташаа мэдээ байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нар коронавирусын шинжилгээнд хамрагдахгүй гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришам Пүрэв гарагт /2020.03.12/ мэдэгдсэн байна. “Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч хоёр коронавирус илэрсэн хүнтэй бараг хавьтаагүй тул шинжилгээнд хамрагдах шаардлагагүй" гэж мэдэгдэлд дурджээ.”