Токиогийн олимпын наадам энэ жилдээ цуцлагдвал наадмыг нэг эсвэл хоёр жилээр хойшлуулж магадгүй гэж Японы Олимпын наадмыг Зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахаши мэдэгдсэнийг The Wall Street Journal уламжлав. “Олимпын наадмыг цуцлан гэж би бодохгүй байна. Арга хэмжээг зохион байгуулах хугацааг л хойшлуулах байх” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Олимпын наадмыг нэг жил хүртэлх хугацаагаар хойшлуулбал спортын бусад чухал арга хэмжээнүүдтэй давхцаж хүндрэл учруулах тул наадмыг хоёр жилээр хойшлуулах нь хялбар байна гэж Такахаши мэдэгджээ