БНХАУ-ын дарга Ши Жиньпин “COVID-19” халдварын эсрэг авч буй үйл ажиллагааг шалгахаар уг халдварын голомт болох Ухань хотод өнөөдөр /2020.03.10/ өглөө иржээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээлэв. Ши Жиньпин энэхүү шалгалтынхаа үеэр халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, цэргийн алба хаагчид, нийгмийн ажилтнууд, сайн дурынхан болон өвчтөнүүд, оршин суугчидтай уулзах ажээ.