Хятадын баруун өмнөд хэсгийн Юньнань муж нүүрс олборлолтын салбарт ослыг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах үүднээс нүүрсний уурхайн тоог 200-аар бууруулж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Жилийн олборлолт нь 300 мянган тонн нүүрснээс доош бүхий бүх нүүрсний уурхайнууд хаагдах аж. Ингэхдээ нүүрсний бие даасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилд дор хаяж 3 сая тонн байх ёстой бөгөөд тус бүс нутагт ийм нүүрсний аж ахуйн нэгжийн тоог 20-30-аар бууруулах юм байна.Үүнээс гадна Гунажоу муж 80 нүүрсний уурхайг хааж, нүүрсний олборлолтыг жилд 10 сая тонноор бууруулжээ. Дээр дурьдсан шалтгаанаас гадна Хятад улс аажмаар байгалийн хий рүү шилжиж байгаа тул нүүрсний олборлолтоо ийнхүү бууруулж байгаа аж.