Японы Засгийн газар ээлжит хуралдаанаараа COVID-19 халдварын тархалтын улмаас тус улсад онц байдал тогтоох тухай хуулийн төслийг баталжээ. Энэ тухай Kyodo агентлаг мэдээлэв. Хуулийн төсөлд зааснаар бол Ерөнхий Сайд Шинзо Абэ шаардлагатай нөхцөл байдал үүсвэл онц байдал зарлах юм байна. Өмнө нь Японы Гадаад хэргийн яам уг коронавирусийн халдварын тархалтын улмаас 27 улс оронд Японоос ирсэн хүмүүсийг нэвтрүүлэхийг хязгаарласан тухай мэдээлсэн юм.