Ухань хотод Covid-19 халдвар авсан өвтнүүдэд зориулагдсан 14 түр эмнэлэгийн 11 нь хаагджээ. Шинэ коронавирусийн улмаас тус хотод 14 цэнгэлдэх хүрээлэн болон үзэсгэлэнгийн төвийг эмнэлэгийн хувиар ашиглаж байсан бөгөөд өвтөнүүд эдгэрэн гарч байгаа тул ийнхүү ихэнх түр эмнэлэгүүдийг хаажээ. “Халдвар тархсаны дараа Ухань хотын хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэнгийн төвийг түр зуурын эмнэлэг болгон өөрчилсөн. Өвчтөнүүд олноороо эдгэрч гарсантай зэрэгцэн тус хотын 14 түр эмнэлгийн 11 нь "амралтын горимд" шилжлээ” гэж Хятадын төв телевизийн мэдээлэлд дурдсан байна. Сүүлийн үед Хятадад, тэр дундаа Хубэй мужид коронавирусний тархалтын байдал буурах төлөвтэй байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид ердаа 36 шинэ тохиолдол бүртгэгджээ.