Эртний эд зүйл цуглуулдаг польш эр гоёмсог хавтастай хуучны зургийн цомог худалдаж авчээ. Тэрээр худалдаж авсныхаа дараа хавтсан дээрх хээ угалзны дунд тоо байхыг олж харжээ. Сайн ажиглаад тэр нь шивээс болохыг мэджээ. Цуглуулагч Дэлхийн II дайны үед фашистууд хүний арьсаар хийж байсан “аймшигт бэлэг дурсгалын” нэг гарт нь орж гэдгийг ойлгосон даруйдаа цомгийг Освенцимийн ( бөөнөөр хорих газар) дурсгалын музейд авчирч өгсөн байна. Мэргэжилтнүүд судалж үзээд цомгийг Бухенвальд бөөнөөр хорих газарт нас барсан хоригдлын арьсаар хийсэн болохыг тогтоожээ. Уг зургийн цомогтой яг ижил тэмдэглэлийн дэвтэр Бухенвальдын музейд хадгалагдаж байдаг аж. Шинжилгээгээр зургийн цомог, тэмдэглэлийн дэвтэр хоёр нэг үйлдвэрт хийгдсэн нь нотлогджээ. Зургийн цомогт үзэсгэлэнт байгалийн хуучин фото зургууд хадгалагдан үлдсэн байж. Цомог дэлхийн хоёрдугаар дайны үед Баварийн аялал жуулчлалын бүс нутагт зочид буудал ажлуулдаг байсан нэгэн гэр бүлд хамааралтай байсныг олж мэдсэн байна. Тэдэнд цомгийг Бухенвальдын харуулууд өгсөн бололтой. Цомог ямар замаар Польшид ирснийг тодорхойгүй байна. Зарж борлуулсан хүмүүс нь юутай харьцаж байгаагаа мэдээгүй байжээ.