ОХУ-д Covid19 халдварын 3 шинэ тохиолдолд бүртгэгдсэн тухай Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас мэдэгдэв. Шинэ гурван тохиолдол Калининград, Москва, Белградад илэрсэн байна. Халдвар авсан хүмүүс Италид очоод ирсэн байжээ. Тэдгээр хүмүүсийн ойр хавьталтай байсан хүмүүсийг эмчийн хяналтад авжээ. ОХУ-д Covid-19 халдвар авсан нийт хүний тоо 17 хүрчээ. Тэдгээрийн 14 хүн нь Италиас ирсэн ОХУ-н иргэд бол БНХАУ-ын 2, Италийн 1 иргэн ажээ. Халдвар авсан хүмүүсийн биеийн байдалд тогтвортой бөгөөд зарим нь эдгэрч эхэлсэн байна.