БНСАУ-ын удирдагч Ким Жон Ун “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд дэмжлэг үзүүлсэн захидал илгээжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албаны дарга Юн Ду Хан мэдээлэв "Өчигдөр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид Мүн Жэ Инд захидал илгээв. Захидалдаа Ким Covid-19 коронавирусын эсрэг тэмцэж буй Өмнөд нутгийн ард түмэнд сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлжээ. Өмнөд Солонгос халдварыг ялан дийлнэ гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна" гэж Юн Ду Хан хэлжээ. Мөн уг захидалдаа Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн эрүүл мэндэд санаа зовж байгаагаа илэрхийлээд түүнд "өөрийн хувиршгүй нөхөрлөл, итгэлийг илгээжээ". Үүний хариуд Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчид талархлын захидал илгээсэн байна. Өмнөд Солонгост өнгөрсөн 1-р сарын 20-ноос хойш Covid-19 халдвар авсан хүний тоо 6 мянга даваад байгаа юм. Харин БНАСАУ-д халдварын тохиолдолд бүртгэгдээгүй байгаа аж.