Өмнөд Солонгост коронавирусийн халдвартай иргэдийн тоо 5766 болов. Ердөө 24 цагийн дотор тус улсад халдварын тохиолдол 50 хувиар нэмэгджээ.
Өчигдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд захидал илгээж, коронавирусийн халдварын тархалтыг даван туулахад сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийллээ.
Энэ талаар БНСУ-ын Хөх ордон "Ким Жон Ун вирусийн тархалттай тэмцэж буй өмнөд солонгосчуудад сэтгэлийн дэм өгч, эрүүл энхийг хүссэн” хэмээн товч мэдээлжээ. Үүний хариуд Мүн Жэ Ин Хойд Солонгосын явуулж байгаа бодлогын талаар буруу бодож байснаа дурдаад Ким Жон Унд талархаж байгаагаа захидлаар илэрхийлсэн байна.
Ийнхүү эрх ашгийн маргаантай байгаа хоёр орны удирдагчид захидал солилцсон нь ховор үйл явдал хэмээн барууны хэвлэлүүд онцлов.
Өнөөдрийг хүртэл Хойд Солонгост коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгааг ДЭМБ ихэд сайшааж байна.