“Twitter” компани Covid-19 халдварын тархалт эрчимжиж байгаа энэ үед гэрээсээ ажлаа хийхийг ажилтнууддаа зөвлөжээ. Энэ тухай тус компанийн удирдлага цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. "Өнөөдрөөс эхлэн гэрээсээ ажлаа хийхийг дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж буй бүх ажилтандаа зөвлөж байна. Хонконг, Япон, БНСУ тэр дундаа эрх баригчдын тогтоосон хязгаарлалт хүчин төгөлдөр хэрэгжиж буй газрууд дахь “Twitter” компанийн ажилтнуудыг гэрээсээ ажлаа гүйцэтгэхийг үүрэг болгож байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.