Турк-Грекийн хил дагуу Европ руу цагаачлах гэсэн хэдэн мянган дүрвэгчид бөөгнөрөн нөхцөл байдал нилээдгүй хурцдаж байна. Өмнө нь Туркийн тал Сирийн Идлиб хотод болж буй үйл явдал хурдацтай өрнөж байгаатай холбогдуулан дүрвэгсдийн урсгалыг хязгаарлаж чадахгүй гэдгээ мэдэгдээд Евродын Холбоотой залгаа хилээ нээхээр шийдсэн юм. Үүний дараа Грекийн Ерөнхий сайд Туркийн эрх баригчдыг геополитикийн тоглолтод ашиг олохын тулд очих газаргүй болсон дүрвэгчдийг ичгүүргүй ашиглаж байна гэж буруушаажээ. “3-р сарын 3-ны өглөөний байдлаар Эдирне мужаар дамжин 130 469 дүрвэгсэд Туркээс Грек рүү нэвтэрлээ "гэж Грекийн Дотоод хэргийн сайд Твиттертээ жиргэсэн байна. Одоогоор Туркийн нутаг дээр Европ руу орох хүсэлтэй 3,5 сая хүн байгаагаас Сирийн дүрэгчдөөс гадна Афганистан,Пакистанаас ирсэн хүмүүс маш олон байгаа аж. Өчигдөр Грекийн хил дагуух байдалтай танилцахаар Европын холбооны удирдлагууд газар дээр нь очжээ. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Грекийн Засгийн газарт дүрвэгчдийг хил нэвтрүүлэхгүй зогсооход Европын холбооноос нэн даруй 200 сая еврогийн тусламж үзүүлж, дараа нь 500 саяын тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдсэн байна. Тэрбээр “Грекийн хил бол Грек төдийгүй Европын хил. Грек бол Европын Холбооны бамбай юм ”гэж хэлжээ