АНУ-ын Теннис мужид дэгдсэн хуй салхины улмаас 25 хүн нас барж, 140 барилга байшин нуржээ. Шархдаж бэртсэн хүмүүсийн тоо одоогоор 150 хүрээд байгаа аж. Мужийн эрх баригчид нуранга дор амьд гарсан хүмүүс байгаа гэдэгт найдаж байна. Үнэхээр ч аврагчид зарим барилга байшингийн нуранга дороос амьд хүмүүсийг олсоор байгаа аж. CBC сувгийн мэдээлснээр мужийн оршин суугчдад хар салхи ойртсон талаар зохих ёсоор мэдэгджээ. Гэвч аюулын дохио шөнө дундаас хойш дуугарсан болохоор олон хүн сонсоогүй байна.