БНАСАУ аваа гарагт Японы тэнгисийн чиглэлд үл мэдэгдэх хоёр пуужин хөөргөжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын Нэгдсэн хороо мэдэгдэв. Тус байгууллагын мэдээлж байгаагаар хөөргөлтийг Вонсан хотын ойролцоо хийжээ. Энэ бол 2020 он гарснаас хойш хийж буй анхны харвалт аж. Өнгөрсөн 2019 оны сүүлээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн улсаа удахгүй стратегийн шинэ зэвсгийг үзүүлнэ гэж мэдэгдсэн юм.