Өнгөрсөн амралтын өдрүүдэд “COVID-19” коронавирусний халдвар 7 улсад шинээр бүртгэгдэж, нийт халдвар тарсан орны тоо 64 болжээ. 3-р сарын 1-ний байдлаар халдвар авсан хүний тоо 87 мянга, нас барсан хүний тоо 2979 хүрсэн байна. Харин 42334 хүн эдгэрчээ. АНУ, Австрали, Тайланд улсуудад коронавирусийн халдвартай анхны өвчтөнүүд нь нас барлаа. Халдварын тоо буурах хандлагатай байсан Хятадад Ням гарагт /2020.03.01/ 573 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн таван өдрийн хугацаанд анх удаа 500-гаас дээш гарсан тохиолдол байлаа. Мөн өдрийн байдлаар Солонгост нийт халдварласан хүний тоо 3,736 болсон бол нас барсан хүний тоо 20 хүрчээ. Ойрх Дорнодод коронавирусийн голомт болоод байгаа Иранд халдварын тоо эрс нэмэгдэн 978 тохиолдол бүртгэгдэж, 54 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Италид мөн л байдал хүнд байгаа бөгөөд халдварын тоо 50 хувиар нэмэгдсэн байна.