Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг COVID-19 коронавирусийн эсрэг шуурхай ажиллаагүй гэж тус улсын иргэд шүүмжлэн огцрохыг шаардсан албан бичигт гарын үсэг зурж эхэлжээ. Албан бичигт одоогийн байдлаар 800 мянган гарын үсэг зурагдаад байгаа аж. Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хятадтай залгаа хилээ цаг тухайд нь хааж зорчигчдын урсгалыг зогсоогоогүй мөн амны хаалтны хомстолтой үед Хятадад амны хаалтны тусламж үзүүлсэнд иргэд дургүйцжээ. БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж буйгаар өнөө өглөөний /2020.02.28/ байдлаар тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2022 хүрсэн байна. Мөн 13 хүн нас барж, 26 хүн эдгэснээс гадна өөр 24 751 хүний шинжилгээ хүлээгдэж байгаа аж. Өмнөд Солонгос улсын эсрэг дэлхийн 17 орон аяллын хориг тавьсны 13 нь хөл хорионы хатуу нөхцөл тавьжээ.