БНСУ-д COVID-19 коронавирусний халдвар хурдацтай тархаж, халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласантай холбогдуулан тус улс АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт хойшлогджээ. Энэ тухай хоёр улсын Холбоотны хүчний командлал мэдэгджээ. Пүрэв гарагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдлын тоо 1595 хүрээд байна. Халдварын голомт Дэгу хотод байгаа бөгөөд нийслэл Сеул бусад бүс нутагт ч бүртгэгдэж байна. Тус өвчний улмаас 12 хүн нас барж 24 хүн эдгэрчээ. Мөн 21097 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.