Иран улсын Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр түүний бие тавгүй байгаа нь илт мэдэгдэж байв. Тэрбээр Ираны эрх баригчид халдварын бодит тоо баримтыг нуун дарагдуусан гэх мэдээллийг няцааж байжээ.
Сүүлийн үед Иран улсад коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байна. Одоогийн байдлаар тус улсад халдварын улмаас 15 хүн нас барж, халдварын 95 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Ирантай хил залгаа Ирак, Кувейт, Афганистан, Пакистан, Саудын Араб зэрэг хөрш улсууд хилээ хаажээ.