Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг /2008-2013/ өмч хөрөнгө завшсан, онц их хахууль авсан хэрэгт буруутай гэж Сөүлийн Дээд шүүх үзэн 17 жил хорих ял оноожээ. Энэ тухай “Yonhap” агентлаг мэдээлэв. Үүнээс гадна экс ерөнхийлөгч улсад нийт 15,7 сая долларын торгууль төлөх болсон байна. Солонгосын прокурорын газар экс ерөнхийлөгчийг авто машины сэлбэг хэрэгслийн DAS компанийн өмчийг завшсан, Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа “Samsung Electronics” компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэж байсан юм. Ли Мён Бак нь 2018 оны гуравдугаар сарын 22-нд мөн л авлига, хахуулийн хэргээр шүүхийн өмнө очин 15 жил хорих ял авсан ч өнгөрсөн оны 3 сард эрүүл мэндийн байдлаар шоронгоос суллагдаад байсан юм. Энэ удаа Ли Мён Бакийг шүүхийн танхимаас шууд баривчлан авч явжээ.