Германы Ханау хотод үл таних этгээд гал нээсний улмаас 8 хүн нас барж, таван хүн шархаджээ. Гэмт хэрэг арабуудын цугларч тамхи татдаг газар (ghalyun) болжээ. Хэрэгтэн эхлээд хотын төвийн ghalyun-д орж гурван хүнийг буудаж дараа нь Кессельштат дүүргийн ghalyun-д таван хүнийг буудан хөнөөжээ. Гессен мужийн засаг захиргаанаас гаргасан мэдэгдэлд “Мужийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр уг хэргийг үйлдсэн нэг сэжигтнийг баривчлаад байна. Хэргийн шалтгааныг одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажил үргэлжилж байна” гэжээ.