АНУ-ын эрх баригчид тус улсын нутаг дэвсгээр дээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа”, “CGTN” суваг, Хятадын олон улсын радио, “Жунго жибао” сонин, “Жэнминь жибао” сонин зэрэг таван мэдээллийн хэрэгсэлд өмнөхөөсөө илүү хатуу шаардлага тавьж эхлэх тухай “Rueters” агентлаг мэдээлжээ. Шинэ дүрэм ёсоор Хятадын мэдээллийн хэрэгслүүд нь Америкийн нутаг дээрх гадаадын элчин сайдын яамдтай адил дүрмээр ажилладаг болох аж. Тэд АНУ нутаг дээрх ажилтнуудынхаа жагсаалтын гаргаж өгдөг, ажилтнуудынхаа халаа сэлгээний талаар Төрийн департаментад мэдээлдэг, мөн Америкийн нутаг дээр эзэмшдэг ба түрээсэлдэг өмчийн талаар мэдээ бүртгүүлж байх ёстой гэнэ. Эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол Америкийн нутаг дээр үйл ажиллагаа явуулахыг нь зогсоож, албадан гаргах аж. Хятадад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ маш хатуу хянаж, тэдгээрийг Коммунист намын суртал ухуулгын дуулгавартай хэрэгсэл болгож байгаа тул ийм арга хэмжээ авсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичиг Помпео мэдэгджээ.