Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 09-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг тээвэрлэж явсан этгээдийг тус дүүргийн цагдаагийн эргүүлийн хяналт шалгалтаар илрүүлжээ.
Тодруулбал, иргэн А гэгч эрэгтэй хууль бус ангийн түүхий эд болох хүрэн баавгайн 8 ширхэг савар болон бусад эд эрхтнийг тээвэрлэж явсан байна.
Хүрэн баавгайг 2012 онд ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ховор амьтныг зөвшөөрөлгүй агнасан, барьсан, худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд 5 сая 400 мянган төгрөгөөс 27 сая төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг байна.