Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 онд гэмт хэргийн улмаас 930 хүний амь нас хохирч, 162346.6 сая төгрөгийн хохирол учирснаас 43759.6 саяыг нөхөн төлүүлсэн байна.
Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг хэмт хэрэг байгаа бол 26.2 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа аж. Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүн тутмын нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 15 хүн тутмын нэг нь урд нь ял шийтгэл эдэлж байсан хүн байгаа бол дөрвөн хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.
Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт бол, нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг бүртгэгдсэн мөн 21 хувиар буурсан үзүүлэлт юм байна.