Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн 11 иргэнийг өчигдөр баривчилжээ. Нийт 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Эдгээр бүлэг иргэдийн зарим нь удаа дараа хулгайн гэмт хэрэгт холбогдож байжээ. Тэд малыг бэлчээрт нь нядалж, ченжүүдэд худалдаалдаг байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлж хэргийг мөрдөн шалгаж буй. 28-45 насны эдгээр этгээд Төв аймгийн Эрдэнэсант, Архангай аймгийн харьяат хүмүүс байгаа аж.