Өнгөрсөн шөнө 22:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарсан байна.
СБД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцгүй газраар гарч явсан явган зорчигч 39 настай, эмэгтэйг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна. Хохирогчийн бишийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.