Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 30-ны өдрийн 19.15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19.25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус хэсэгт байсан гурван тонн шахмал түлш шатсан байна.