Өчигдрөөс буюу 2019 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс Голомт банкны валютын гүйлгээ хязгаарлагдаад буй. Тэгвэл уг асуудалд Голомт банк дараах тайлбарыг хийжээ.
"Арилжааны гүйлгээний өдрийн лимит түр хугацаагаар 1 сая төгрөг болсон байна.
Зах зээлийн онцгой нөхцөл байдлаас үүдэн арилжааны түр хязгаарлалт үүсч, банк валют арилжаагаа түр хугацаагаар хязгаарлаад байна. Ирэх мягмар гарагт валютын нөөцөө Монголбанкнаас авсны дараа үйл ажиллагаа эргээд хэвийн болно гэсэн хүлээлттэй байна.
Энэхүү нөхцөл байдал нь түр хугацааны шинж чанартай байдаг тул албан ёсны мэдээлэл гаргадаггүй. Мөн дан ганц манай банкны асуудал биш учраас системийн асуудал (бүх банк арилжаагаа түр хугацаанд хаасан) гэж ойлгогдоно" гэсэн байна.