Монгол Улс саарал жагсаалтад орсон талаар гадаадын сэтгүүлчид цахим орчинд бичиж эхэллээ.
Хэдийгээр энэ тухай албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч гадаадын нэртэй сэтгүүлчид мэдээлж эхлээд байна.
Тодруулбал, олон улсын санхүүгийн гэмт хэргийн сэтгүүлч Күүс Күвей өөрийн твиттер хуудаснаа бичсэнээр "ФАТФ-ын хурлын шийдвэрээр Монгол, Исланд, Зимбабве улсууд Саарал жагсаалтад багтсан бол Этиоп, Тунис, Шри Ланк зэрэг улс саарал жагсаалтаас гарлаа" гэжээ.
Breaking: The Financial Action Task Force @FATFNews has added Iceland, Mongolia and Zimbabwe to its greylist of monitored (higher-risk) jurisdictions. Ethiopa, Sri Lanka and Tunisia have been removed after improving their anti-money laundering regimes.
— Koos Couvée (@KoosCouvee) October 18, 2019