Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө буюу аравдугаар сарын 4-ны өдөр хүрэн баавгай малчин айл руу халджээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай аав, хүү хоёрын амь насыг хохироожээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоо газарт булсан байсан хүүхдийн цогцсыг олсон байна. Мөн аавын биеийн хэсгийг олсон гэнэ. Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.